Dark Light
Нийгэм | 2026-04-23

ХҮНИЙ АМИНААС ИЛҮҮ ҮНЭТЭЙ ЗҮЙЛ ҮГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өвчинд шаналсан олон хүний хувьд амьд үлдэх цорын ганц боломж нь эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ байдаг.
Гэвч өнөөдөр ийм боломж энэ талын хуулийн зохицуулалт дутмагаас шалтгаалж хязгаарлагдмал байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нар "Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай” хуулийн төслийг санаачилж УИХ-аар хэлэлцүүлж байна. 
Энэ бол зүгээр нэг зохицуулалт биш иргэдийнхээ амьд явах боломжийг нээх тухай юм.
Хууль батлагдсанаар:
  • Иргэд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо,  авах боломжтой болно
  • Хүйн цус, эс, эдийн сан бий болж, эмчлэх боломжгүй өвчнийг анагаах найдвар нэмэгдэнэ.
  • Амьгүй донорын хуульчлагдсан зохицуулалт  бий болж хүний эрх хамгаалагдана.
  • Эрхтэн болон хүний наймаанаас сэргийлэх эрх зүйн орчин бэхэжнэ
  • Эрхтэн, эд, эсээ сайн дураараа, үнэ төлбөргүй үлдээх сонголтыг төр аюулгүй, шударгаар зохицуулах нь хүний эрхийг хамгаалж буй хамгийн бодит алхам юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22