Dark Light
Нийгэм | 2026-04-23

МАХНЫ ЭКСПОРТЫН ОРЛОГО 345.3 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд нэн тэргүүнд малын халдварт өвчний тархалтыг таслан зогсоох, мах, махан бүтээгдэхүүн экспортлох үеийн эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм, стандартуудыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг хийж байна.
 
Монгол Улсын махны экспорт 2025 оны эцсийн байдлаар 85,624 тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оноос 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэхүү өсөлтийн үр дүнд өнгөрсөн онд махны экспортын борлуулалтын орлого 345.3 сая ам.доллар болж дээд хэмжээнд хүрчээ. 2025 онд экспортолсон нийт махны 34,653 тонн нь адууны мах, 22,528 тонн нь боловсруулсан мах байжээ.
 
Манай улсын экспортын махны хамгийн том худалдан авагч нь БНХАУ бөгөөд нийт зах зээлийн 62 хувийг эзэлдэг. Харин экспортын махны 22 хувь нь Иран, Ирак  зэрэг Булангийн орнуудад ногдож байна.
 
Цар тахлын нөхцөл байдлын улмаас буураад байсан махны экспорт сүүлийн хэдэн жилд эрчимжжээ. 2020-2022 онд экспортын хэмжээ дунджаар 45 хувиар буурч, 2022 онд 16.0 мянган тонн болтлоо багассан. 2023 оноос эхлэн экспорт огцом сэргэж, 80.4 мянган тоннд хүрсэн нь цар тахлын дараах түүхэн дээд үзүүлэлт болсон юм.
 
Иймээс цаашид махны экспортыг нэмэгдүүлэх, экспортын нэр төрлийг өргөжүүлэх чиглэлээр ХХААХҮЯ-нд 4 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Эх сурвалж | ХХААХҮЯ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22