Dark Light
Нийгэм | 2026-04-23

2 ЖИЛЭЭС ДЭЭШ СУРГАЛТ ЯВУУЛААГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирлуудтай уулзаж эрх зүйн шинэчлэл, цаашид анхаарах асуудал, төсөв санхүүжилт, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар сонсож, ярилцав.
  • Их өгөгдөлд суурилсан мэргэжлийн болон техникийн боловсролын цахим системийн хөгжүүлэлтийг сайжруулах, суралцагчдын өдөр тутмын ирц бүртгэлийг хөтөлж, хянах механизмыг системийн хөгжүүлэлтээр шийдэх.
  • Төрийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн дотуур байрын барилга байгууламжийн асуудлыг төрөөс дэмжлэг үзүүлж, сайжруулах тал дээр анхаарах.
  • Төрийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудад хэрэгжүүлэхгүй байгаа хөтөлбөрийн тоног төхөөрөмжийг тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хэрэгцээ шаардлагатай байгууллагад шилжүүлэх боломжтой эсэхийг судалж, шийдвэрлэх.
  • Төрийн өмчийн сургалтын байгууллагад үндсэн мэргэжлийн багшаас гадна захиргаа, удирдлагын орон тоо илүү байгаа асуудлыг судалж, жишиг нормативыг батлах.
  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлэн хөтөлбөрийн зөвшөөрлийг олгох
  • Элсэгчгүй буюу 2 жилээс дээш хугацаагаар сургалт явуулаагүй хөтөлбөрийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэнэ.

Эх сурвалж | Боловсролын яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10