Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Ойрын хоногуудад нутгийн зүүн хэсгээр салхитай, хуурайшилт ихтэй байгааг анхааруулж байна.
2026 оны 04-р сарын 23-ны 20 цагаас 04-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, Хангайн нурууны өвөр бэл, Эг, Үүр, Орхон голын сав газар, говийн бүс нутгаар +19...+24 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +23...+28 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +16...+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +16...+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
2026 оны 04-р сарын 25-наас 2026 оны 04-р сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд Монгол Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 27-нд нутгийн баруун өмнөд болон нутгийн зүүн хойд хэсгээр, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +12...+17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН







Нийгэм








