2026 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хэт идэвхтэй байдал төрөл бүрийн санаа бодлыг төрүүлнэ. Хэрэв таны төлөвлөгөө хэтийн төлөвтөө итгэл төрүүлэхээр байвал найдвартай түншийг татаж чадна. Төлөвлөгөөнд тань сонирхол татах хэмжээний сэдэв хамрагдах ёстой. Өнөөдөр бүтээлч санаагаа хэрэгжүүл. Та мөрөөдөж, ургуулан боддог зүйлсийг үнэн болгож болдог гэдгийг сана. Бусдын үзэл санаанд нээлттэй ханд. Та өөрийн онцлог ихтэй хүмүүстэй ажиллаж магадгүй.
Үхэр: Ажил үүргээ биелүүлж чадвал сэтгэл санаа сэргээх урамшуулал авна. Эрч хүчээ удирдан, сэтгэл хөдлөлүүдээ өөрчилж чадна. Гоо сайхны үнэлэмж нэмэгдэн, улмаар урлагийн эсвэл байгалийн сайхныг мэдрэхийг хүсэх болно. Хайр дурлалд амжилт гаргахгүй байгаагаас болж урам тань хугарна. Бусад хүмүүсийг байгаагаар нь хүлээж ав. Өөрийнхөө хувийн орон зайг алдахаас болгоомжил. Учир нь та энэ орон зайд илүү эрүүл байж хайр дурлалыг мэдрэх болно.
Ихэр: Ажил хэрэгт ээдрээтэй хандлага их байгаа боловч гайхалтай сайхан өдөр байна. Эрүүл мэндээ анхаарч байх хэрэгтэй болно. Удаан хугацаанд үргэлжилсэн ажлын ачааллаа багасга. Ажил, үүргээ цагт нь биелүүлдэг эерэг хандлага ямар ч сөрөг хандлагуудыг үгүй хийж чадна. Гэр бүлийн хүрээнд хүүхдийн хүмүүжилд санаа зовох асуудал гарч болзошгүй.
Мэлхий: Бизнесийн харилцаа холбоо танд хэрэгтэй дэмжлэгийг өгнө. Харин хайрын харьцаанд хүндрэл учирч магадгүй. Таны ойр дотнын хүмүүс сэтгэлийн дэмээр дутаж байж магадгүй. Тэдэндээ сэтгэл санааны хямралд орсон байвал тусал. Өөрийгөө чөлөөлж ганцаардмал байдлаас гарга. Та хэн нэгэнтэй дотно харьцааг үүсгэх хүсэлтэй бол романтик оройн зоог төлөвлөөрэй.
Арслан: Ухаалаг хүмүүс сонирхолтой шинэ санааг хаанаас ч олж чадна. Хэрвээ танд төлөвлөгөө байгаа бол эргэлзэх хэрэггүй. Хийх гэсэн ажил тань төлөвлөгөөний дагуу явагдахгүй ч гонсойх хэрэггүй. Та хөгжил дэвшилд хүрч чадна. Өнөөдөр уулзсан хүмүүсээс танд ашигтай гарцыг олж авах болно.
Охин: Хэрвээ чухал шийдвэр гаргах тал дээр сэтгэл санаа хоёрдоод байвал хэд хоног хүлээх нь хамгийн зөв арга байж магадгүй. Сэтгэл хөдлөл ихсэн эргэн тойрноосоо төгс төгөлдөр байдал эрэлхийлж байна. Зугаа цэнгэлтэй холбоотой асуудал гарах тул анхаарал төвлөрүүлэх шаардлагатай. Ур чадвар хариуцлага шаардсан ажил, биеийн хүчний ажил хийхээс татгалз. Хамтын үйл ажиллагаанд өнгөрүүлсэн цаг хугацаа үнэ цэнтэй байх ба ирээдүйд ч мөн ялгаагүй үнэ цэнээ хадгалсан хэвээр байх болно.
Жинлүүр: Өөрийн алхам бүрийг сайн төлөвлөх хэрэгтэй. Амжилтдаа бүү эргэлз. Таны төлөвлөгөөнд хөнгөмсөг зан чанар, сэтгэл санааны тогтворгүй байдал сөргөөр нөлөөлнө. Иймээс боломжтой бол нөхцөл байдлыг хянахыг хичээ гэж зөвлөж байна. Хариуцлага хүлээхэд бэлэн байгаарай. Таны мэдлэг чадвар өөрчлөлтийг хялбар хүлээж авахад туслах бөгөөд одоогийн байдлаа дээрдүүлэхэд ажил хэрэгч байдал, бэрхшээлээс гарах мэдрэмж тусална.
Хилэнц: Эерэг нөлөөнүүд таны өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндэтгэх байдлыг өсгөнө. Өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглан санхүүгийн дарамттай асуудлаас гарснаар сэтгэлийн тайвшралыг олж авах болно. Ажил хэрэгт дарга, удирдлагуудтайгаа учраа ололцох гэж илүү хичээх хэрэгтэй ч хувийн амьдралдаа амар амгаланг мэдрэхийг чухалчил.
Нум: Өнөөдөр гайхалтай чиг хандлагаар одод ивээх болно. Од эрхсийн нөлөөгөөр та цовоо сэргэлэн, цог жавхаатай байна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Харин бизнес хийдэг хүмүүсийн хувьд энэхүү энергийг маш үр дүнтэйгээр ашиглах хэрэгтэй болно. Худалдан авагч, үйлчлүүлэгчтэйгээ гэрээ хэлэлцээрээ бэхжүүлж чадахаас гадна шинэ зах зээл рүү өргөжих тухай ч анхааралдаа ав.
Матар: Энэ өдөр үйл ажиллагааг хойшлуулах болон ажлаа орхигдуулахад таагүй өдөр. Эрж хайсан зүйлээ энэ өдөр та олно. Та сэтгэл хөдлөл ихтэй байвал тэвчээртэй болох тусгай дасгал сургуулилт хийж болох юм. Хэрвээ уур уцаар танд захирагдахгүй бол энэ өдөр эвгүйтэх шинжтэй байна. Аливаа дасгал сургуулилтад тэвчээртэй ханд. Өөрийгөө дайчлахгүй чигээрээ байвал удахгүй буруудаж эхэлнэ.
Хумх: Хэрэв та бусдад өөрийн санаагаа ойлгуулахыг хичээж байгаа бол туршилт сорилттой тулгарна. Хэрэв та жижиг сажиг зүйлүүдийг мартаад байвал энэ нь таныг хэцүү байдалд оруулах болно. Аливаа зүйлийг дуусгавар болгохын тулд илүү тэвчээртэй шаргуу ажиллах хэрэгтэй. Танд сайнаар хандаж буй хүмүүсээс нүүр буруулуулахыг та хүсэхгүй болов уу. Худалдан авалт хийхдээ хэтрүүлэх хэрэггүй. Яг одоогоор зарлагадаа хяналт тавих нь ухаалаг хэрэг болно.
Загас: Өөртөө итгэлтэй бардам алхах хүсэлтэй хүмүүс бусдын нүдэнд өртөхөөр хувцаслах хэрэгтэй болно. Та өөрийн стиль имижээ зөв бүрдүүлсний дараа олны өмнө гар. Та бусдын анхааралд байхыг хүсвэл олны хөлийн газраар яваарай. Өнөөдөр чухал хүмүүстээ бүү маргаарай. Хамтын үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх үед та тайлбар авах шаардлага гарна.
АДМИН







Нийгэм








