"Автобусны буудлын орчимд үл таних хүмүүс хутга тулган миний автомашиныг дээрэмдсэн" гэх дуудлага мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны 05 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал: Тоёота акуа маркийн автомашиныг 15-18 насны, өсвөр насны хүүхдүүд бүлэглэн дээрэмдсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд эцэг эх асран хамгаалагчид та бүхэн хүүхдээ хэнтэй нөхөрлөж хаана чөлөөт цагаа өнгөрүүлж буйд сайтар анхаарал хандуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
АДМИН







Нийгэм








