Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 178, 179 дүгээр тогтоолоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, бүрэлдэхүүн шинэчлэгдлээ.
Салбар зөвлөлийн шинэ гишүүдийг томиллоо
Тус яамны дэргэдэх Салбар зөвлөлийн гишүүнээр Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунсанаа, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Урьболд нарыг тус тус томилов.
Төрийн албаны зөвлөлөөс шинээр томилогдсон гишүүдэд Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллахыг даалгалаа. Мөн төрийн албаны шинэтгэл, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг салбарын хэмжээнд зохион байгуулж, “Салбар зөвлөлийн ажиллах, үйл ажиллагааг дүгнэх журам”-ыг хэрэгжүүлж ажиллах чиглэлийг өгсөн юм.
Өмнөх гишүүдэд хүндэтгэл үзүүлэв
Энэхүү үйл явцтай холбогдуулан Салбар зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Д.Түмэндэмбэрэл, Я.Орломсүрэн нарт Салбар зөвлөлийн дарга бөгөөд яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ хүндэтгэл үзүүлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.


АДМИН







Нийгэм








