2026 оны 04 дүгээр сарын 24-нөөс 05 дугаар сарын 04-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
26, 27-нд нутгийн зүүн хагаст салхитай, сэрүүхэн байна.
Хур тунадас: 24-нд Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр, 25-нд Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд нутгийн баруун хагаст, 05 дугаар сарын 01-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 25, 26-нд тал, хээрийн нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Завхан голын эх, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна. 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ. 26, 27-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 24-25-нд шилжих шөнө болон 26-нд бага зэргийн бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25, 26-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 26, 27-нд сэрүүхэн байх боловч бусад хугацаанд шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН







Нийгэм








