Dark Light
Нийгэм | 2026-04-24

ЭМДС-ГААС САНХҮҮЖҮҮЛСЭН ТӨСЛИЙН БАРИМТ БИЧИГТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 4 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичиг, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас олгож буй тусгай зөвшөөрлийн явц байдал, “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-т хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв.

Санхүүгийн зохицуулах хорооны “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам”, “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”, “Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэх журам”, “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох журам”, “Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааны журам”, “Компанийн засаглалын кодекс” зэрэг журмуудад авлигын эрсдэл үүсгэж болзошгүй зохицуулалт тусгагдсан эсэхийг хянаж, хариу өгөв.  

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 17 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 1797 хүнийг хамруулсан байна.


Эх сурвалж | АТГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22