Dark Light
Нийгэм | 2026-04-24

ХӨСҮТ: ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН ХЭТ АВИАН ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Мэс заслын тасагт оношилгооны чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюунд суурилсан үйлдлийн систем бүхий өндөр хурд, хүчин чадалтай “Acclaix LX3 series ultrasound system” хэт авиан оношилгооны аппаратыг ханган нийлүүлж, суурилууллаа.
Тус төхөөрөмж нь оношилгооны нарийвчлал, хурдыг сайжруулж, эмнэлзүйн шийдвэр гаргалтад дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Тоног төхөөрөмжийг нийлүүлсэн “L2” ХХК-ийн төлөөлөгчид ХӨСҮТ-ийн Мэс заслын болон Оношзүйн тасгийн эмч, мэргэжилтнүүдэд зориулан хэт авиан аппаратыг ашиглах заавар, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулж, төхөөрөмжийг албан ёсоор хүлээлгэн өглөө.
Энэхүү шинэчлэл нь тус төвийн оношилгооны чадавхыг бэхжүүлж, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Эх сурвалж | ХӨСҮТ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22