Dark Light
Нийгэм | 2026-04-24

АРСЛАН: ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ ИДЭВХТЭЙ, ЗАВГҮЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ өдөр хайртай хүмүүстэйгээ ойр харьцахад таатай. Хожим ойлгомжгүй байдалд хүрэхгүйн тулд нөхцөл байдлаа сайн мэдрэх хэрэгтэй. Хэвийн үйл ажиллагаагаа авч үлдэх оролдлогоо алсын бодлоор өнгөлөн далдал. Өнөөдөр таныг ихээр гайхшируулж магадгүй хүнтэй танилцана. Та бусдын талаар сонсох таагүй мэдээллийг шууд тусгаж авалгүй сайн нягтлах хэрэгтэй. 

Үхэр: Тантай ярилцахыг хүссэн хүмүүстэй нээлттэй харилц. Цаг гаргаж дотнын найзууд болон ах дүүсийнхээ санаа бодлыг сонсоорой. Санаанд оромгүй хүн ч шийдэхийг хүссэн асуудлын тань хариуг өгч мэднэ. Хүнийг өнөөгийн байгаа болоод харагдах байдлаар нь бүү дүгнэ. Нэгэн хэвийн байдлаар удаан амьдрах нь танд ойлгомжгүй мэдрэмжүүдийг төрүүлэх тул боломж олдвол аял. Аялах төлөвлөгөө тань адал явдлаар дүүрэн байх хэрэгтэй. 

Ихэр: Таны ойрын зорилго бол өөрийн хүрээлэл бий болгох. Магадгүй та таагүй нөхцөлд ч өөрийн байр суурийг хамгаалан зогсох хэрэгтэй болно. Хэрэв амьдралд ноцтой асуудал гарсан бол одоо зохицуулахад тохиромжтой цаг юм. Хүмүүстэй хамтран ажиллахад маш таатай байна. Бусдын хэлж буй зүйлийг сайтар сонсож тогтоохыг хичээ. 

Мэлхий: Зорьсондоо хүрэхийн тулд тэвчээртэй байх хэрэгтэй. Зарим ойлгомжгүй үйл ажиллагаанд болгоомжтой хандах хэрэгтэй. Шинэ мэдлэг хуримтлуулах сургалтад өөрийгөө дайчил. Бүтээлч санаачилга таны эрч хүчийг нэмэгдүүлнэ. Та ямар ч салбарт амжилт гаргахын тулд тууштай бөгөөд жигд явах ёстой. Ихэнх хүмүүс зөв дэглэмийг чанд сахиж байж энэ бүхнийг давах ёстой гэдгээ ойлго. Хөрөнгө мөнгөтэй холбоотой эсвэл хамтын оролцоотой ажилд их эрч хүч шаардана. 

Арслан: Гэр бүлийн амьдрал идэвхтэй, завгүй байна. Дуртай зүйлээ хийж баяр хөөрийг мэдэр. Хэрвээ танд өнөөдөр ямар нэг чухал төлөвлөгөө л байхгүй бол сошиал ертөнцөөс хэрэгтэй ямар нэгэн мэдээлэл хайж тархиа амраа. Мөн уран зураг эсвэл шинэ хөгжмийн урсгал таны сонирхлыг татах болно. Найзууд болон гэр бүлийн гишүүд тань танд өөрсдийн асуудлаа ярин сэтгэлээ уудалбал таны оюун ухаан үнэлж баршгүй тус хүргэнэ. 

Охин: Өнөөдрийн хамгийн тааламжтай нөхцөл бол ойр дотнынхонтойгоо цагийг өнгөрүүлэх байх болно. Гэхдээ ажил болон хувийн амьдралдаа хэрэгтэй шинэчлэлт хийхээс бүү ай. Хайр дурлалын харилцааны бэрхшээлтэй зүйлсээ даван гарахад ярилцлага хамгийн сайн арга болж чадна. Юу юугүй уучлал, өршөөл эрэхийг нэн түрүүнд тавих танд ашиггүй. Харилцан буулт хийхийн тул мэргэжлийн хүнээс нь зөвлөгөө аваарай. Таны мэдрэмж үнэхээр өндөр байна. Цэцэрлэгээр зугаалан, байгалийн үзэмжийг харан гайхамшигт романтик үдэш бүтээгээрэй.

Жинлүүр: Та гэрийн байж, тайван амрахаас илүүтэй ажил дээрээ байхыг хүсэх болно. Зарим өөрчлөлт тайван бус болгож санааг тань зовоох бололтой. Асуудлыг өөр өнцгөөс олж харан, шийдвэрлэх нь өндөр ач холбогдолтой байна. Таны анхаарал сул байгаагаас болж чухал зүйлийг ч орхигдуулж мэднэ. Тиймээс анхнаасаа нягт нямбай, нарийн тооцоотой байвал ажил хэрэг амжилттай явагдахад эергээр нөлөөлнө. Бие тавгүйтэж магадгүй тул эрүүл мэндээ анхаар. 

Хилэнц: Өнөөдөр та тогтворгүй байгаа тул найз нөхөд, танилуудтайгаа уулзахаас зайлсхий. Хайр дурлалын асуудалд болгоомжтой ханд. Мөн урьдын хэрүүл маргаан үргэлжлэх бололтой. Гэр бүлд зөрчил үүсэж болзошгүй үл ойлголцол үүсгэх учрал амьдралд гарч ирнэ. Гэхдээ өмнөх сайхан дурсамжууд нөхцөл байдлыг өөдрөг болгоно. 

Нум: Буруу нөлөөнөөс санхүүгийн байдлаа хамгаалах нь ухаалаг алхам болно. Судалгаа хийгээгүй худалдан авсан бүтээгдэхүүн найдвартай эсэхийг сайн шалга. Гэр бүлд зөрчил үүсч болзошгүй. Тэвчээртэй зан, аливааг учрыг нь  олсон шийдвэр хэрэгтэй. Хэрвээ та алдаа гаргавал амьдралын зүг чиг тань өөрчлөгдөж магадгүй. Их ачаалалтай байсан бол жаахан ч гэсэн амрах хэрэгтэй. Гадуур зугаалах, ойр дотнынхонтойгоо ярилцахад тааламжтай байна. 

Матар: Бусадтай хамтран ажиллах бол хүмүүсийн үзэл бодлыг сайн сонс. Од эрхсийн нөлөөллөөс аливаа харилцаанд үл ойлголцол, асуудал бэрхшээлүүд үүсэж болно. Ухаалаг байж асуудлын учир шалтгаан юу болохыг ойлгохыг хичээ. Хэрэв та хэн нэгэнтэй өрсөлдөн тэмцэлдэж байгаа бол зөвшилцөлд хүрэх аргаар үүнийг шийд. Яриа хэлэлцээр л таны өмнө байгаа саад тотгорыг үгүй хийнэ. 

Хумх: Үйл хөдлөлөө анхаарч, биеэ зөв авч явахгүй бол таагүй хариу үйлдлийг л хүртэнэ. Хэдийгээр та ажил ихтэй эсвэл таалагдахгүй үйл хэргээ гүйцэтгэж байсан ч аз жаргалтай байхыг хичээ. Олон хүн оролцсон томоохон арга хэмжээ баяр хөөрийг авчирна. Спортын арга хэмжээнд сайн оролц. Хэрэв завтай байгаа бол богино хугацааны амралтад яв. Өнөөдөр хайр сэтгэлийн асуудал тодорхой бус байна. Хайртай хүнийхээ хэрэгцээ шаардлагад өөрийгөө тэнцвэржүүлэх арга олох тийм ч амархан байхгүй бололтой.

Загас: Зарим бүтэлгүйдлийн үед дэмий бухимдаж суухын оронд зүгээр л бага зэрэг завсарлага авч амар. Зарим үед зугаа цэнгэл, адал явдал хөөцөлдөх нь таны хүсэл бол өөртөө цаг гарга. Ихэнх хүмүүс өгсөх уруудах ээлжилсэн хандлагад сэтгэл санаа тайван бус болсон байна. Бүтээлч байхын тулд төлөвлөгөөнүүдээ хооронд нь холбосон ажил хэргүүдээ илүү анхаар. Энэ нь бас таныг өөртөө итгэлтэй байлгах болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22