Dark Light
Нийгэм | 2026-04-25

ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ХЭСЭГ 21:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улс болон БНХАУ-ын хилийн боомтын захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллуулахаар боллоо.
Тус шийдвэр нь 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Бугат хотод зохион байгуулагдсан Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Боомтын захиргааны алба хоорондын ажлын хэсгийн хуралдааны үр дүн бөгөөд талууд боомтын ачаа тээврийн хэсгийг цаг сунган ажиллуулсан өмнөх туршилтын үр дүнг харгалзан, улирлын ялгамжтай зохицуулалт хийхээр харилцан тохиролцсон билээ.
  • Ажиллах хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал;
  • Цагийн хуваарь: 08:00 – 21:00 цаг хүртэл;
  • Давтамж: Долоо хоногийн бүх өдөр буюу даваагаас ням гарагт тасралтгүй ажиллана.
Хоёр улсын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын хүрээнд хийгдсэн энэхүү зохицуулалт нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, худалдаа, тээврийн салбарын үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10