Компанийн тухай хуулийн дагуу жил бүрийн 4 дүгээр сард компанийн санхүү, үйл ажиллагааны үр дүнг хувьцаа эзэмшигчид хэлэлцдэг. Энэхүү зохицуулалтын хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн 2025 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ.
Тус компани 2025 онд 33.6 мян.тн ган бүтээгдэхүүн, 2,380.0 мян.тн экспортын баяжмал үйлдвэрлэжээ.
Экспортын тээвэрт тулгамдсан хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэснээр экспортын хэмжээ 2.4 сая тоннд хүрч, 593.1 тэрбум төгрөгийн орлого олж, татварын дараах үзүүлэлтээр 50.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 72.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-аас Хуст-Уулын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Нойтон баяжуулах, хорголжийн үйлдвэр зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна.
“Эрдэнэс Монгол” нэгдлээс Улс орны эдийн засагт хувь нэмэр оруулж, хөгжлийг дэмжих төслүүдийг шуурхай хэрэгжүүлж, баялгийн өгөөжийг арвижуулах
чиглэл өглөө.
АДМИН







Нийгэм







