Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн баталсан төлөвлөгөөний дагуу "Бүлгийн эргүүл-2026" арга хэмжээ эхэлж, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд /2026.04.24/ алба хаагчдад үүрэг, ажлын чиглэл өглөө.
Тэрээр гудамж талбай, олон нийтийн газар, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний гаралтыг бууруулах, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж байгаа газар, цаг хугацааг харгалзан, гэмт халдлагад өртөж болзошгүй иргэн, аж ахуй нэгж, гудамж талбай, зах худалдааны төвүүдийг хяналтад авч ажиллахыг чиглэл болгов.
Өнөөдрөөс эхлэн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, Тусгай ажиллагааны газар, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Дотоодын цэргийн штабын 809 дүгээр ангийн алба хаагчид тус тусын хариуцсан байршил, цэгүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэх юм.
АДМИН







Нийгэм







