Хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр даргалан явууллаа.
Тус хуралд Казахстан улсад болж буй Бүс нутгийн Экологийн өндөр түвшний уулзалтад оролцож байгаа Дэд сайд Б.Мөнхтамир цахимаар оролцож, бэлтгэл ажлын явц, хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг сануулав.
Хурлаар COP17-ыг зохион байгуулах Ажлын албаны 7 хоногийн ажлын тайлан, зохион байгуулалтын ажлын явц, дэд хороодын үйл ажиллагаа, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэж, аюулгүй байдлын дэд хороо, ногоон бүсийн зохион байгуулалт, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлын явцыг танилцууллаа.
Мөн бэлтгэл ажлын төлөвлөгөөг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх, дэд хороодын уялдаа холбоог сайжруулах, хариуцлага, гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарахыг ТНБД Ш.Батбаяр Ажлын онцоллоо.
Мөн олон улсын арга хэмжээний бэлтгэлийг хугацаанд нь, өндөр түвшинд хангахын тулд өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналтыг тогтмолжуулах шаардлагатай байгааг сануулав.
АДМИН







Нийгэм







