Dark Light
Нийгэм | 2026-04-25

САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН “CУРГАГЧ-ОЮУТАН БАГШ" ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Оюутан, залуусын санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг нэмэгдүүлэх, үе тэнгийн суралцах арга барилаар дамжуулан санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Монголбанкны “Сургагч-оюутан багш” хөтөлбөр албан ёсоор эхэллээ.
Тус хөтөлбөрт мэргэжил харгалзахгүйгээр 20 гаруй их, дээд сургуулийн 200 орчим оюутан хамрагдаж байна. Хөтөлбөрт оролцогчид санхүү, эдийн засгийн анхан шатны мэдлэг эзэмшиж, сургалтын арга зүйгээр бэлтгэгдэн, цаашид өөрийн сургууль, үе тэнгийн суралцагчдад мэдлэг, мэдээллээ түгээх юм.
Хөтөлбөрийн нээлтэд Монголбанкны Санхүүгийн боловсрол, харилцааны газрын захирал М.Тэлмүүнсайхан оролцож, хөтөлбөрийн зорилго, хэрэгжилтийн талаар танилцууллаа. Эхний сургалтыг тус газрын ахлах эдийн засагч Д.Баттуул удирдан явуулж, төв банкны үндсэн чиг үүрэг, сургалтын дотоод зохион байгуулалт, арга зүйн талаарх анхны хичээлийг орлоо. Сургалтад 100 гаруй оюутан хамрагдаж, санал солилцсон идэвхтэй хэлэлцүүлэг өрнөв.
Хөтөлбөрийг танхимын болон цахим хэлбэрээр, онол-практик хослуулан үе шаттай зохион байгуулах бөгөөд оролцогчид зөвхөн санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлэхээс гадна илтгэх, харилцах, багаар ажиллах ур чадвараа хөгжүүлэх, бодит туршлага хуримтлуулах боломж бүрдэж байна. Мөн төв банкны үйл ажиллагаа, мөнгөний бодлого, төсөв, хувийн санхүүгийн удирдлага, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар суурь ойлголт авах давуу талтай юм.
Энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудад бүртгэл нээлттэй үргэлжилж байгаа бөгөөд battuul.d@mongolbank.mn цахим хаягаар овог нэр, сургууль, холбоо барих утсаа ирүүлэн бүртгүүлэх боломжтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10