Dark Light
Нийгэм | 2026-04-25

НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
 
26-нд Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий аймгийн нутаг, Булганы зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
 
2026 оны 04-р сарын 25-ны 20 цагаас 04-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж,  цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 
 
Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр,  говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 
 
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр +6...+11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +20...+26 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.  
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +8...+10 градус дулаан байна. 
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +8...+10 градус дулаан байна. 
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +6...+8 градус дулаан байна. 
 
2026 оны 04-р сарын 27-ноос 2026 оны 05-р сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутаг, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна. 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар дулаарна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10