Dark Light
Нийгэм | 2026-04-26

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР 0-1 СМ ЦАСАН БҮРХҮҮЛ ТОГТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 04-р сарын 25-ны 08 цагаас 04-р сарын 26-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээг танилцуулж байна. 
 
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц харуулуудын мэдээгээр төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0-1 см цасан бүрхүүл тогтсон байна.
 
Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-7.0 мм хур тунадас орсон. Үүнээс хамгийн их нь Дархан, Сэлэнгийн Орхонд 7.0 мм хур тунадас орсон байна.
 
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +18...+24 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +7...+12 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байв.
 
Хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...-9 градус хүйтэн, говийн бүс нутгаар +6...+12 градус, бусад нутгаар -1...+5 градус дулаан хоносон байна.
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурсан байна. 
 
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр хур тунадас ороогүй. Өнгөрсөн шөнө 1-2 мм бороо орсон байна. Салхи өчигдөр өдөр зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүслээ. Өнгөрсөн шөнө секундэд 3-8 метр байв. Агаарын температур өмнөх өдрөөсөө 3-4 градусаар сэрүүсэж +12...+14 градус, өнгөрсөн шөнө +1…+3 градус дулаан хоносон байна.
 
ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ
 
2026 оны 04 дүгээр сарын 26-ны байдлаар:
 
Ихэнх нутгаар нэн их болон их хуурайшилттай байна.
 
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10