Dark Light
Нийгэм | 2026-04-26

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР НОЙТОН ЦАС ОРЖ, ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
 
27-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
 
2026 оны 04-р сарын 26-ны 20 цагаас 04-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Нутгийн баруун өмнөд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
 
Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +4...+9 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +20...+26 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -4...-6 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.
 
2026 оны 04-р сарын 28-наас 2026 оны 05-р сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  
 
28-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд нутгийн зарим газраар, 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар дулаан байх боловч 29-нд нутгийн баруун хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсэж, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10