Dark Light
Нийгэм | 2026-04-26

ИХЭР: ОЛНЫ УРСГАЛЫГ ХЭТ ДАГАХ ХЭРЭГГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Ажил хэрэг болон ерөнхий ашиг сонирхол тань янз бүрийн мэдээлэл эрж хайхад хүргэх болно. Хэрэгтэй мэдээлэл, чухал тоо баримт судлах нь хууралт мэхлэлтийг ч тэмцэн илрүүлэхэд тусална. Хэрвээ та хүсвэл гадаад харилцаагаар дамжуулан амжилт олох сайхан боломж ирнэ. Одоог хүртэл ойлгоогүй яваа зарим зүйлийг тодруулж авч болох юм.

Үхэр: Хоромхон зуур болоод өнгөрөх амьдралын мөчлөгүүдийг мэдэрч аз жаргал амс. Янз бүрийн учралыг зөөлөн найрсаг хүлээн ав. Өөртөө тааламжтай ямар нэгэн аргаар эрч хүчтэй бол. Чөлөөтэй бөгөөд бэлэн байдалд байж, шинэ төлөвлөгөө зохио. Орой гэртээ тайван эд юмаа цэгцэлж өнгөрүүлбэл дахин эрч хүчээ цэнэглэнэ. Хайртай хүнтэйгээ хамт амарч, стресс болон зовлонгоо арилга. 

Ихэр: Хамтран ажилладаг хүмүүсийн саналд болгоомжтой хандаарай. Маргаан зөрчилдөөнтэй нөхцөл байдал үүсэх бололтой. Хууль зүйн асуудлыг энэ үед эхлүүлж тавивал эерэг үр дүн гарна. Хэдийгээр та үүнийг эвгүй зүйлд тооцож болох авч ажигч гярхай зан ба мэдлэгийг тань өргөжүүлсэн амьдралын туршлага болно. Олны урсгалыг хэт дагах хэрэггүй.

Мэлхий: Сэтгэл ханамжтай, найрсаг харилцааг даван гарч хэцүү асуудлыг хөндөхөд эр зориг хэрэгтэй болно. Хамт олны таагүй уур амьсгал таныг ядраана. Гаргах шийдвэрээ бөөрөнхийлөлгүй, шууд мэдэгд. Энэ үед та үнэ цэнтэй асуудлыг хөндөнө. Шинэ бизнес эрхлэх, хөрөнгө оруулах зэрэг асуудалд мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Зээл авах бол бодит нөхцөлийг тооцсон байх нь чухал үе. 

Арслан: Аливааг зөв төлөвлөж чадвал эртний мөрөөдөл тань биелэх болно. Тиймээс хийхийг хүсэж буй бүх зүйлийн талаар эргэцүүлэн бод. Хэрвээ та илүү мэдлэгээ дээшлүүлэх боломж хүсэж байгаа бол давуу талаа хэрэгтэй мэдээллийг ав. Энэ нь таны ирээдүйн ажил мэргэжлийн амжилтыг нэмэгдүүлнэ. Залуу арслангууд эрс шийдэмгий алхам хийх хүсэлтэй байна. Хамт олны дунд нэр хүндээ өсгөхийг хичээх бололтой. 

Охин: Хайр дурлалын асуудлын хувьд сайхан мэдээ ирэх бөгөөд илүү тогтвортой харилцаа холбоог үүсгэж болох юм. Амин хувийнхаа тав тухад хэтэрхий анхаарснаас эргэн тойрныхондоо анхаарал тавихгүй байхаас болгоомжил. Аль болох нээлттэй байх нь таны дотоод мэдрэмжийг хурцална. Ганц бие хүмүүс хөнгөмсөг янаг амрагийн харьцаанд ороход бага зэрэг хэцүү болсныг мэдрэх болно. 

Жинлүүр: Анхаарлаа төвлөрүүлж чадвал бүтээлч төсөл амжилтыг авчирна. Туршлагатай мэргэжилтний зөвлөгөөг авснаар төслийнхөө аюулгүй байдлыг хангаж чадна. Од эрхэс ашигтай эхлэл, нэр хүнд амлаж байна. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн эрсдэлийг үүрэхэд бэлэн бай. Одоогийн ажилдаа таагүй сэтгэгдэлтэй байвал мэргэжлийн ур чадвар болон байр сууриа ахиулан сэтгэл ханамжийг олж авахыг хичээ. 

Хилэнц: Таны бүтээлч байдал идэвхтэй байх тул өөрийн дотоод сэтгэлийг илэрхийлэхэд хөгжилтэй байна. Ямар ч нөхцөлд орсон энэ өдөр та өөртөө таалагдах зүйлийг хий. Таны төлөвлөгөө сайн зорилго хүслээр дүүрэн байх хэрэгтэй. Гэхдээ жижиг зүйлд ч хянамгай ханд. Аливааг сайн бодож эргэцүүлэх нь танд хэрэгтэй ухаарлыг авчирна.

Нум: Бизнесийн хамтрагч нарын санаа бодол чухал ч та бүхэн шууд амлалт өгсний хэрэггүй. Өмч хуваарилах болон үл хөдлөх хөрөнгө зарцуулах зэрэгтэй холбоотой асуудал гарч ирнэ. Хэрэв өөрт тохиолдсон бэрхшээлд шийдвэртэй арга хэмжээ авч чадвал үр дүн нь маш гайхалтай байх болно. Шийдэж болох асуудлыг өөртөө хамгийн хялбараар шийдээрэй. Удаан хугацаанд төлөвлөж байсан зүйлээ ажил хэрэг болгоход хамгийн тохиромжтой үе. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, органик бус хоол хүнс аль болох бага хэрэглээрэй. 

Матар: Гол зүйлд анхаарлаа хандуулахын тулд аахар шаахар зүйлсээс хол хөндий бай. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд гаргасан алдаагаа засахад хамаг цагаа барах магадлалтай. Бие махбодын хэт ачаалалтай ажил хийх хэрэггүй. Ойр тойрныхоо хүмүүсийн саналыг анхаарахгүй гомдоох магадлал байна. Илүү мэдрэмжтэй байх нь та бүхнийг аливаа үл ойлголцлоос аварна. 

Хумх: Бизнесийн болон мэргэжлийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үе. Та илүү зохион байгуулалттай байхыг хүссэнээр ирээдүйдээ сайн бэлтгэж чадна. Яг одоо мэргэжлийн шатаар өгсөхөд амар хялбар байх болно. Бусдын зөвлөгөөг дахин дахин шалгах нь маш чухал. Тайвшрахад зориулж цаг гаргаарай. Бясалгал бол тэнцвэрээ олох эерэг арга барил байна. 

Загас: Ихэнх хүмүүсийн хувьд энэ өдөр ямар нэгэн харилцаа тогтоох, хүссэн газар руугаа явах гээд зав муутай байна. Уулзалт хэлэлцээрүүдийг анхааралтай сонс. Учир нь тэндээс суралцах зүйл их байна. Хэнд юу хэлж буйгаа цэгнэ. Ялангуяа санамсаргүй яриа үүсгэхдээ болгоомжтой бай. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10