Dark Light
Нийгэм | 2026-05-19

Ц.САНДАГ-ОЧИР: БОДЛОГО ТОДОРХОЙ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ИЛ ТОД БАЙХ ЁСТОЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Цогтбаяр нар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Усны газар болон Туул голын сав газрын захиргаанд ажиллалаа.
Уулзалтын үеэр агентлагуудын удирдлагууд ус, ойн нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, хүний нөөц, техник хэрэгсэл, олон улсын хамтын ажиллагаа болон салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг танилцуулав. 
Үүний дараа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хүний нөөц, бодлогын хэрэгжилт, хууль эрх зүйн шинэчлэлд анхаарч ажиллах шаардлагатайг онцлов. 
Тэрбээр  "Байгаль орчны салбарын хамгийн том үнэт зүйл бол мэргэжлийн боловсон хүчин. Иймээс албан хаагчдын санал хүсэлт, ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудал, цалин хөлсний бодит нөхцөл байдалд анхаарах нь чухал. Салбарын хүний нөөцийг тогтвортой ажиллуулах, мэргэшүүлэх, ажиллах орчныг сайжруулах хэрэгтэй.
 Ус, ой бол зөвхөн байгалийн нөөц бус, улс орны тогтвортой хөгжил, экологийн тэнцвэр, иргэдийн эрүүл, аюулгүй орчинтой шууд холбоотой. Тиймээс хамгаалалт, нөхөн сэргээлт, зохистой ашиглалт болон хяналтын тогтолцоог өнөөгийн нөхцөлд нийцүүлэн шинэчлэх шаардлагатай. Бодлого тодорхой, үйл ажиллагаа ил тод, ойлгомжтой байх ёстой.  
Энэ удаагийн хаврын чуулганд багтаан Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр, Усны тухай хуулийн шинэчлэлийг ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Иймээс хуулийн ажлын хэсгүүд үр дүнтэй ажиллах шаардлагатай. 
Ирэх наймдугаар сард 14 хоног үргэлжлэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ын хүрээнд ус, ой, газрын доройтол, нөхөн сэргээлттэй холбоотой үндэсний хэмжээний санаачилга, төслүүдийг олон улсын хамтын ажиллагаатай холбож, оролцоог нэмэгдүүлэх боломжийг ашиглах нь чухал. Агентлагууд санаачилгатай ажиллах шаардлагатай” хэмээлээ. 
Уулзалтын дараа Усны газрын усны хяналтын төв лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10