Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” арга хэмжээний үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
- Төөрсөн болон хараа хяналтгүй үлдсэн хүүхдэд зориулсан хүүхэд саатуулах, түр хамгаалах байр ажиллаж байна.
- Бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулан үнэгүй живх, хүүхдийн хэрэглээний хэрэгсэл олгох үйлчилгээ үзүүлж байна.
- Эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
Хүүхэд бүр аюулгүй орчинд баяр наадмаа тэмдэглэх эрхтэй. Иргэд, эцэг эхчүүд та бүхнийг хүүхдийн эрх, аюулгүй байдлыг эрхэмлэн, хариуцлагатай оролцохыг уриалж байна.
АДМИН







Нийгэм






