Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос маргаашаас эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдээд буй. Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр: Одоогоор салбарын ажилчдын цалинг 30 хувиар нэмэх төсвийн боломжгүй.
Бодит боломждоо тулгуурлаад цалингийн санг долоодугаар сарын 1-нээс 10 хувиар нэмнэ. Гэхдээ нийтээр нь хавтгайруулахгүй. Харьцангуй өндөр цалинтай захирал, удирдлагуудынхыг энэ удаа нэмэхгүй. Харин яг үйлдвэрлэл дээр ажиллаж буй инженер, техникийн ажилтан болон цалин багатай залуусын цалинг нэмнэ.
Цалингийн тогтолцоог системээр нь шударга болгох ёстой. Энэ ажилд Үйлдвэрчний эвлэлийн холбоодыг хамтарч ажиллахыг урьж байна.
Бид ажил хаяж биш, ажил хийж салбараа аварна. Ажил хаяхгүй байхыг салбарын ажилтнууддаа уриалж байна" гэлээ.
АДМИН






Нийгэм






