Dark Light
Нийгэм | 2026-06-30

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТҮНЭЛ СУМАНД ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Хөвсгөл аймгийн Түнэл сумын ойн санд ойн хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор 4,000 га талбайд байгаль орчинд ээлтэй биологийн бэлдмэл ашиглан үүргийн шүршигч багажаар тэмцэх ажлыг 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байна.

Тэмцлийн ажлын хүрээнд орон нутгийн иргэдэд биологийн аргын онцлог, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, иргэд болон орон нутгийн төлөөлөл ажлын талбайд хүрэлцэн ирж хэрэгжилт, явцтай танилцлаа.

Хяналтыг  Хөвсгөл аймгийн Байгаль орчны газар, Дэлгэрмөрөн сум дундын ойн анги, Байгаль орчны улсын хяналтын байцаагчид, байгаль хамгаалагчид хийж байгаа аж.

Биологийн аргаар хэрэгжүүлж буй энэхүү ажил нь ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах, ойг эрүүлжүүлэх, биологийн олон янз байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16