Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж, Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулж чадсан талаар Ерөнхий сайд Н.Учрал олон нийтэд хандан өнөөдөр /2026.06.30/ мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Н.Учрал: Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа.
Нэгдүгээрт, өмнөх хэлэлцээрээр Оюутолгойн менежментийн зардлыг 2,2 тэрбум ам.доллар буюу 8 их наядаар бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наядаар нэмэгдүүлж чадсан.
100 хоногийн босгон дээр Хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг 10.5-аас 7.9 болгож, 2.5 хувиар буурууллаа. Зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар болох 22 их наядыг хэмнэв. Монголын талын хүртэх өгөөж 8 их наядаар нэмэгдлээ.
Хоёрдугаарт, 7 жилд нэг удаа Хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг бууруулах цонх нээгдэж, хэлэлцдэг байсныг 3 жил болгож богиносголоо.
Гуравдугаарт, 2037 онд бус энэ жил Монгол Улс Оюу толгойгоос ногдол ашиг авна. Рио Тинтотой тохиролцож чадлаа.
Хэлэлцээрээр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар буюу 30 гаруй их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар буюу 13 их наядаар нэмэгдүүллээ.
Монгол төрийн наадмын өмнөхөн Монголчууд эрх ашгаа хаанахын хэний ч өмнө хамгаалж чаддаг юм шүү гэдгээ нотлон харууллаа.
Монголын баялаг Монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Бид ардчилсан чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт энэ тэнцүү хамгаалж хамтран ажиллах болно.
АДМИН





Нийгэм






