Dark Light
Нийгэм | 2026-07-06

ГАЛ УНТРААХ ТУСГАЙ ЗАРИУЛАЛТЫН АВТОМАШИНУУД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Монгол Улсын Засгийн газар,БНФУ-ын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх II шатны төсөл”-өөр IV ээлжээр нийлүүлэгдсэн гал түймэр унтраах 32 болон 42 метр урттай автомеханик шатны 4 ширхэг автомашин, үйлдвэрийн барилга байгууламжийн гал түймрийг унтраах буюу хөөсөөр гал түймэр унтраах 2 ширхэг автомашиныг  орон нутагт хуваарилан олголоо. 

Дээрх тусгай зориулалтын автомашинуудыг Орхон, Хөвсгөл, Завхан, Увс, Дорнод, Дорноговь аймгуудын Онцгой байдлын газруудад хуваарилсан бөгөөд өнөөдрөөс эхлэн ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд үүрэг гүйцэтгэж эхэллээ.

 Ингэснээр аймаг, орон нутгийн хэмжээнд өндөр барилга, байгууламжид гарсан гал түймэр болон үйлдвэрийн барилга байгууламж, газрын тосны бүтээгдэхүүнд гарсан гал түймрийг унтраах бэлтгэл, бэлэн байдал хангагдаж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16