Dark Light
Нийгэм | 2026-07-11

НААДМЫН НЭЭЛТИЙГ ДЭЛХИЙН ТАВАН ХЭЛЭЭР ШУУД ДАМЖУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг энэ жил анх удаа Англи, Япон, Солонгос, Хятад, Орос хэлээр орчуулан дэлхийн даяар шууд хүргэсэн байна. Шууд дамжуулалтыг MNB World, YouTube суваг, FM радио, Zogii.mn болон хэвлэл мэдээллийн бусад сувгуудаар нэгэн зэрэг хүргэж байгаа бөгөөд Монголын түүх, өв соёл, үндэсний их баяр наадмыг олон улсын үзэгчдэд илүү хүртээмжтэйгээр танилцуулах боломжийг бүрдүүлж байна.
 
Мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төв талбай дахь томоохон дэлгэцээр Үндэсний их баяр наадмын нээлтийг шууд дамжуулан үзүүлж байна. Түүнчлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд тусгай дэлгэц байршуулж, хиймэл ногоон зүлэг бүхий задгай талбайг тохижуулан иргэд, жуулчдад нээлтийн ажиллагааг хамтдаа үзэх боломжийг анх удаа бүрдүүллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16