Dark Light
Нийгэм | 2026-07-19

ӨМНӨГОВИЙГ ОЛОН УЛСТАЙ ХОЛБОСОН АНХНЫ НИСЛЭГЭЭР 80 ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
2026 оны 7 дугаар сарын 18-ны орой Япон улсын Нагано мужийн Мацумото хотоос хөөрсөн "Хүннү эйр" компанийн онгоц 20:18 цагт "Гурвансайхан" нисэх буудалд амжилттай газардлаа. Ийнхүү Өмнөговь аймгийг олон улстай холбосон анхны шууд нислэгээр 80 гаруй жуулчин өмнийн сайхан говь нутагт аялахаар хүрэлцэн ирж байна.
 
Энэ үйл явдал нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийг дэмжих, орон нутгийн агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал алхам болж байна. Говийн бүсэд олон улсын шууд нислэгтэй болсноор гадаадын жуулчид нийслэл хотоор дамжихгүйгээр орон нутаг руу шууд зорчуулах, аяллын цаг хугацааг хэмнэх, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх бодит боломж бүрдэж байгаа юм.
 
"Хүннү эйр" компани өмнө нь 2025 онд БНСУ-ын Чонжу хотоос Хөвсгөл аймгийн "Мөрөн" нисэх буудалд олон улсын шууд нислэг үйлдэж байсан бол энэ удаад Өмнөговь аймгийг олон улстай холболоо. Энэхүү нислэг нь цаашид "Гурвансайхан" нисэх буудлаас тогтмол нислэг үйлдэх гарцыг нээж, Өмнөговь аймгийг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын шинэ зангилаа болгон хөгжүүлэх суурийг тавьж байна.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16