Dark Light
Нийгэм | 2026-07-22

14 УДААГИЙН ШУМБАЛТААР ЛАНД-80 АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн иргэн Б.Т-гийн хүсэлтийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2,4 метрийн гүнээс 14 удаагийн шумбалтаар Ланд-80 маркийн автомашиныг татан гаргасан бөгөөд иргэн Б.Т-гээс талархал ирүүлжээ.

Иймд иргэд та бүхэн гол усны ослоос урьдчилан сэргийлэх үүднээс :

  • Баталгаагүй гүүр гарц гармаар гарахгүй байх;
  • Гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол голын усанд орохгүй байх;
  • Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцаар нь үлдээхгүй байх, хараа, хяналтаа сайжруулахыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16