Өчигдөр буюу энэ оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 50 минутад “Хэвлийдээ хутгалуулсан хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 59 настай, эрэгтэй хамт архидан согтуурч байсан 57 настай, эрэгтэйн хэвлийд хутгалж, амь насыг нь хохироон хэргийн газрыг орхин зугтсан байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүллээ.
Хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Энэ оны эхний 6 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 18.7 хувь буюу 5091 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна.
АДМИН







Нийгэм





