Dark Light
Нийгэм | 2026-08-13

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ ЭРСДЭЛТЭЙ БОЛОН ХИМИЙН АЮУЛТАЙ АЧААГ ХОТООС ГАДУУР ТЭЭВЭРЛЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын гишүүд Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна. Энэ үеэр 
Ерөнхий сайд Н.Учрал: Уулыг нь нүхлээд, усан дээгүүр нь гүүр бариад төмөр замаа тавьж чаддаг болсны үр дүнд 127.1 километр төмөр замыг анх удаа монголчууд өөрсдөө барьж байгааг хараад бахархлаа. 
2024 онд газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, олон хүний амь насанд хүрэх шахсан. Энэхүү цагариг хэлбэрээр баригдаж буй төмөр замаар 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй болон химийн аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх юм. 
Зарим газраа доошоо 54 метр ухаж, зарим газраа уул толгодыг нүхэлж, 476 метр төмөр бетонон гүүрийн ажлыг та бид нүдээрээ харлаа. Монголчууд өөрсдөө бүтээж босгож чаддаг болжээ. Энэхүү бүтээн байгуулалтад 4000 гаруй инженер, техникийн ажилтнууд, 95 дотоодын ААН гар бие оролцож байна. 
Монгол инженер, техникийн ажилтнуудаараа маш их бахархлаа. Та бүхэндээ баяр хүргэе. 9 дүгээр сардаа багтаад ашиглалтад орох нь тодорхой юм байна. 
Нэмэлт бригад гаргаад шугам сүлжээг чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ. Эрчим хүч, дулаан дамжуулах сүлжээний шугам сүлжээг шилжүүлэх, чөлөөлөх ажлыг яаравчлах үүргийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00