Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламтан Мөрөнгийн хүрээний заллагаар Хөвсгөл аймагт морилж, энэ сарын 13–15-ны өдрүүдэд Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдэд дээдийн номын айлдвар айлдана.
Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн Цогчин дуганд “Мэгзмийн номын аймгийн эш лүнгийн үргэлжлэл”, “Лхам бурхны даган соёрхол” зэрэг номын айлдварыг айлдана.
Мөн наймдугаар сарын 15-ны бямба гараг буюу намрын эхэн сарын шинийн 3-ны Балжиннямтай билэгт сайн өдөр нийт сүсэгтэн олонд зориулан “Насны авшиг” хайрлах юм.
“Насны авшиг” Мөрөн хотын Бөхийн өргөөнд 14:00 цагаас эхэлнэ.




|
Эх сурвалж
| Гандантэгчэнлин Хийд
|
АДМИН







Нийгэм




