Dark Light
Нийгэм | 2026-08-13

ДАХИН ДУГААРЛАЖ, ШАТАХУУН АВАХ ТОХИОЛДОЛ 30 ХУВИАР БАГАСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хурлыг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохин байгуулж, холбогдох албаныханд тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. 
Ачаалал ихтэй замуудад байрлаж буй ШТС-уудад Тээврийн цагдаагийн албанаас зохицуулалт хийж ажиллах үүргийг өглөө. Тухайлбал ХААИС-ийн баруун талд, уулын зам дагуу байрлах Шунхлай ШТС -д дараалал үүсэх үед тухайн замын зорчих урсгалд томоохон гацаа үүсэж байгаа юм. Иймээс ч ТЦА-аас зохицуулалт хийх, шаардлагатай тохиолдолд нөхцөл байдал хэвийн болох хүртэл тухайн ШТС-д цэнэглэлт хийхгүй байх асуудал яригдлаа.  
Өчигдөр Улаанбаатар хотод ОХУ-аас нийт 46 вагон буюу 2700 гаруй тонн АИ92 шатахуун ирсэн байна. 
Үүнээс эхний 23 вагон шатахууныг өчигдөр буулгаж, 
  • Улаанбаатар хот: 75 ШТС-д 756 тонн
  • Орон нутаг: 49 ШТС -д 441 тонн тус тус хүргүүлсэн байна. Мөн өнөөдөр үлдсэн 23 вагоныг буулгаж, ШТС-уудад хуваарилах ажил хийгдэж байна. 

Одоо ОХУ-аас Монгол улс руу нийт 152 вагон АИ92 шатахуун ачигдан ирж байна. 

Өнөөдөр, маргааш хоёр өдрийн хугацаанд хөдөө орон нутгийн ШТС-уудад түлхүү хуваарилалт хийж, хангамжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө. Үндсэндээ ням гараг гэхэд бүх ШТС-уудыг цэнэглэж, шатахууны нийлүүлэлтийг хэвийн түвшинд хүргэх үүрэг чиглэлүүдийг өнөөдрийн шуурхай штабын хурлаар өглөө. 

Татварын байгууллагаас өгсөн мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд шатахууны худалдан авалтын баримтын тоо 46.000 бүртгэгджээ. Энэ нь өмнөх өдрөөс 10.000 -аар буурсан үзүүлэлт болж байна. Мөн дахин дугаарлаж, шатахуун авах тохиолдол 30 хувиар багасжээ.  Одоогийн байдлаар Ховд, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад шатахууны дугаарлалт хамгийн өндөр байна. 

Өнөөдрийн байдлаар энгийн АИ92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ, ханш олон улсын зах зээлийн зарчмаар зохицуулагдаж байна. Харин ЕВРО2 стандартын АИ92 шатахууныг Монгол улс ОХУ-аас тусгай нөхцөлөөр хямдралтай үнээр худалдан авдаг, импортын олон суваг байхгүй учир үнийг чөлөөлөх нь Монгол улсын иргэдийн худалдан авах чадварт дарамт учруулах, инфляцыг өдөөх эрсдэлүүдийг дагуулах сөрөг талтай.

Иймд энгийн АИ92 шатахууны үнэд Засгийн газраас тодорхой хяналт, тохируулга хийгддэг болохыг хурлын төгсгөлд онцоллоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00