2026 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өрсөлдөгч нарынхаа хийх алхмыг сайн тунгааж бодож байж төлөвлөгөө гаргаарай. Хувийн ур чадварын ачаар өөрийн боломжоо өргөсгөх болно. Хэдий их ажиллах шаардлагатай байгаа ч бие сэтгэлийн ачааллаа тайлах цаг зав гаргаж бай. Зөв амарч чадвал өрсөлдөөн болон хийхээс зугтдаг зүйл нь тийм ч давшгүй хэцүү биш болохыг мэдрэх болно. Мөн энэ үед танд үлгэр жишээ болдог ажил хэрэгч хүмүүсээс сайн суралц.
Үхэр: Энэ үед ирээдүйнхээ төлөө хэрэгтэй үйлийн ард гарах аз завшаан тохионо. Өөдрөг үзэлтэй байж, зарим үед хэт бодит байр сууринаас юманд хандахаа болих хэрэгтэй. Зөв өөрчлөлтийг хийхийн тулд хувийн харьцаагаа өөгүй болго. Элдэв маргаан сөргөлдөөнтэй байгаа бол ойрын хугацаанд шийдвэрлэх алхам хий. Гэхдээ амархан өөрчилж чадахгүй шийдвэр гаргахаасаа болгоомжил.
Ихэр: Од эрхэс сайхан өдөр ирэхийг бэлгэдэх болно. Таны үнэ цэнэ өсөх болно. Хүч чадал, дур булаам байдал ихсэх тул бусдыг өөртөө татах болон харилцан ойлголцох чадвар нэмэгдэх болно. Ийм үед чухал зорилгодоо хүрэхийг хичээж чармайх хэрэгтэй. Зарим хүмүүс албан тушаал дэвшиж цалин хөлсөө нэмэгдүүлэх бололтой. Уран бүтээлч хүмүүсийн ажилд тохиромжтой цаг үе байх болно.
Мэлхий: Өнөөдөр ил гарч ирэх зарим асуудлын учрыг хурдан олно. Богино хугацаанд шийдвэр гаргах нь таны мэдлэг туршлагыг тэлнэ. Бүх зүйл таны туршлагаас хамаарч болох ч хэрхэн сонголт хийх нь бас аз сорих үйлдэл байна. Залуу хүмүүс өсөн дэвжихэд туслах боловсролын чанартаа хамгийн хянуур хандах хэрэгтэй. Нэр нөлөө бүхий хүмүүсээс суралцаж, туршлага судал.
Арслан: Ямар ч үйл ажиллагаанд оролцсон аливаа асуудалтай нүүр тулж, нөхцөл байдалд дасан зохицох хэрэгтэй. Зарим нөхцөл байдал амархан мэт санагдах боловч амин чухал хэлэлцээр хийж байж ч мэдэх юм. Асуудлаа шийдвэрлэсэн хүмүүс сэтгэл ханамжтай байдал мэдэрнэ. Эрүүл мэндийн дэглэм барихаар хичээ. Эрүүл, хөнгөн хооллож, их идэх хүслээ хязгаарлаарай.
Охин: Энэ өдөр таны эрч хүч, өрсөлдөх чадвар доогуур байна. Эрүүл мэндээ хамгаалж эрх мэдэлтэй эсвэл үл бүтэх хүмүүстэй харьцахдаа юу хийх хэрэгтэйг зөнгөөрөө мэдэр. Албан тушаалтай хүмүүстэй харьцахаас болж өгвөл өнөөдөр хол бай. Од эрхсийн нөлөөгөөр таны орлого нэмэгдэх боломж гарч ирэх боловч та олсныхоо хирээр үрж мэднэ.
Жинлүүр: Од эрхсийн нөлөөгөөр таны бодол санаа ямар нэгэн шалтгаангүйгээр тэнцвэргүй байх болно. Ажлын байран дахь түгшүүртэй байдал таныг мэдрэлийн ядаргаанд оруулж болзошгүй. Зөн совин, дотоод мэдрэмжээ ашиглан өөрийн эргэн тойронд байгаа жижиг зүйлээс эрч хүч олж авч болно. Хүнд хэцүү шалгуурыг хянахын тулд бусадтай эелдэг харилцаатай байх нь хамгийн зөв зам юм.
Хилэнц: Амьдралд таатай мэдээгээр энэ өдөр эхлэх болно. Чухал ажлаа яаралтай дуусга. Ойр дотнын хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг гарга. Найз нөхөдтэйгөө муудсан бол маргаанаа дуусгахыг хичээ. Гэхдээ заавал буруутан болох албагүй. Гэр орондоо ая тухтай байхыг та хүсэх болно. Хайртай хүмүүстээ урам зориг өгч баярлуул.
Нум: Өөрчлөлт хийх гэсэн хүсэл таныг төлөвлөгөөг нурааж мэднэ. Сонор сэрэмжтэй байж, ялихгүй зүйлд цаг зав, эрч хүчээ үрэх хэрэггүй. Эд хөрөнгөөс болж хэн нэгэнтэй маргаан өрнүүлэхэд бэлэн байх бололтой. Бусад хүмүүсийн бүдүүлэг байдлаас хэвийн байдлаа хамгаалахын тулд тэсвэр тэвчээр их хэрэгтэй болно. Гэр бүл найз нөхөд хамгийн чухал хэдий ч өөртөө бага ч гэсэн цаг гаргахыг зөвлөж байна.
Матар: Хамгийн сайн найздаа санаа зовж байгаа бол өнөөдөр туслахыг хичээгээрэй. Цаг зав гарвал хамт олонтойгоо сайхан ярилцаж, эргэн тойронд тархаад байгаа энд тэндхийн сонин сонсож ав. Гэхдээ нөхөрсөг байхаас гадна ганцаараа байх цаг гаргахыг хичээ. Ингэснээр энгийн амьдралыг зөвөөр ойлгох болно. Аливаа зүйлсийг хялбар байлгах хэрэгтэйг сана. Өөрийн мэдэрч байгаа сэтгэлийн хөөрөл баяслаа дотроо хадгал.
Хумх: Амарч тайвшрахгүй бол эрч хүч багасаж ганцаараа байхыг илүү хүснэ. Боломжтой бол сэтгэл санааг таагүй болгодог хүмүүсээс хол бай. Од эрхсийн нөлөөгөөр сэтгэл хөдлөл их байх тул мэдрэмтгий байдлаа дотроо сайн барь. Сэтгэлийн түгшүүрээ итгэж болох хүнтэйгээ л хуваалцаж дотроо онгойлго. Тодорхой бус асуудал дээр ямар нэгэн шийдвэр гаргахаа хойшлуулах нь хамгийн зөв сонголт юм.
Загас: Эрүүл мэнддээ анхаарал хандуул. Ирээдүйн амьдралынхаа сайн сайхны төлөө мөнгө хайрлах хэрэггүй. Хэрвээ одоо л зарцуулж чадвал та ирээдүйд илүү их мөнгө зарцуулах шаардлагагүй болно. Хүлээлтээ хэт өндөрт тавилгүй зүгээр л илүү их мөнгө олохоо бод. Гэхдээ чухал ажилд өөрийнхөө хяналтыг алдалгүй байхын тулд үйл явдлаас холдож болохгүй.
АДМИН







Нийгэм



