Dark Light
Нийгэм | 2026-08-14

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ДАХИН ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны ээлжит хурал болж, ажилтан, хөдөлмөрчдийн цалин хөлс, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцлээ.
Талууд санал нэгдсэн асуудлууд
  • “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026–2028 оны Улсын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав.
  • Жендерийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.

Дахин хэлэлцэхээр хойшлуулсан асуудлууд

  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1, 28.5-д заасан “Жагсаалт батлах тухай” тогтоолын төсөл;
  • “Хүн амд үзүүлэх наад захын үйлчилгээний хэмжээ батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл.
Эдгээр асуудлыг хэлэлцэх явцад талуудын саналын зөрүү өндөр байсан тул тооцоо, судалгаа болон зохицуулалтыг дахин нягталж, Үндэсний хорооны дараагийн хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
Хурлаар төрийн өмчит компаниудын талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ танилцуулж, талууд санал солилцов.
Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх нийгмийн чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хувьчлах, шилжүүлэх асуудлыг МҮЭ-ийн холбооноос эрс эсэргүүцэж байгааг мэдэгдэж, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, ажлын байр, цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой аливаа бодлого, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхээс өмнө тухайн шатны үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай заавал зөвлөлдөж, ажилтнуудын оролцоог бодитоор хангах ёстойг онцоллоо.
Ямар ч хувьчлал, шилжүүлэлт, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн улмаас ажилтнуудын ажлын байр, цалин хөлс, хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгаа дордох ёсгүй гэсэн хатуу байр суурийг МҮЭ-ийн холбоо илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газраас:
  • 2026 оны улсын төсвийн тодотголын төсөл;
  • 2027 оны улсын төсвийн төсөл зэргийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө нийгмийн түншлэгч талуудтай тусгайлсан хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагатайг МҮЭ-ийн холбоо онцоллоо.

Эх сурвалж | Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00