НАЙЗ НӨХӨД ЧӨЛӨӨТ ЦАГИЙГ НЬ ХЯНАХ
Хүүхэд тань хичээл, дугуйлангаасаа гадуур цагийг хэнтэй, хаана, яаж өнгөрүүлж байгаад тогтмол анхаарал тавь. Найз нөхдийг нь болон тэдний эцэг эхийг таньж мэдэх нь болзошгүй эрсдэлээс сэргийлэх чухал алхам юм.
ЦАХИМ ОРЧНЫ ХЭРЭГЛЭЭНД ХЯЗГААРЛАЛТ БА ХЯНАЛТ ТАВИХ
Дэлгэцийн хамаарал болон цахим дээрэлхэлт (Cyberbullying)-д өртөж байгаа эсэхийг нь анхаар. Үл таних хүнтэй харилцахгүй байх, хувийн мэдээлэл болон зургаа бусдад илгээхгүй байх талаар хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж ойлгуул.
САНХҮҮ БОЛОН ЭД ЗҮЙЛСИЙН ХЭРЭГЛЭЭНД АНХААРАХ
Хүүхдийн тань хэрэглээнээс ахадсан их хэмжээний мөнгө, эсвэл таны авч өгөөгүй шинэ эд зүйл түүнд байгаа эсэхийг ажигла. Мөн гэнэт их хэмжээний мөнгөний шаардлага гарсан уу гэдгийг тодруулж, бусдын дарамтад орсон эсэхийг нь лавлаж байгаарай.
ШӨНӨ ОРОЙН ЦАГААР ГАНЦААР ЯВУУЛАХГҮЙ БАЙХ
Монгол Улсын хууль тогтоомжоор насанд хүрээгүй хүүхдийг оройн цагаар (22:00 цагаас хойш) харгалзах хүнгүйгээр гудамж талбай, олон нийтийн газарт явж байхыг хориглодог. Оройн цагаар хүүхдээ гэртээ байлгаж, цагийг нь зөв зохицуулах нь гэмт хэргийн хохирогч эсвэл холбогдогч болохоос шууд хамгаална.
ЗЭМЛЭХ БИШ, ЯРИЛЦАХ НЬ ХАМГИЙН САЙН ХАМГААЛАЛТ
Хүүхэд алдаа гаргах, ямар нэг байдлаар буруу зүйлд амархан өртөх эрсдэлтэй байдаг. Юу ч болсон бай эцэг эхдээ үнэнээ хэлж чаддаг тийм айдасгүй, итгэлтэй харилцааг гэртээ бүрдүүлэх нь хамгийн чухал.
|
Эх сурвалж
| Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
|
АДМИН






Нийгэм




