Dark Light
Нийгэм | 2026-08-17

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ДАЙЧИД ДЭД БАЙРТ ШАЛГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөдэй хааны мэндэлсний 840 жил, Эрдэнэ зуу хийд байгуулагдсаны 440 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан олон улсын эрдмийн чуулганы хүрээнд “Монгол уламжлалт тэмцээн”-ийг Өвөрхангай аймгийн Хархорум (Хархорин) хотод энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин уламжлалыг өвлүүлэх, эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэх, алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг дээшлүүлэх зорилгоор анх удаа зохион байгуулсан тус тэмцээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын аравтын дайчид оролцож, хурд хүч, авхаалж самбаа, сэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.

Нийт 10 аравт оролцсон тус тэмцээнд Онцгой байдлын байгууллагын “Хөх тэнгэрийн аврагч” аравтынхан үндэсний сурын харвааны төрөлд тэргүүн байр, морин уралдааны төрөлд тэргүүн байр эзэлсэн бол “Цэц мэргэд” аравтынхан морин уралдааны төрөлд дэд байрыг эзэлсэн юм.

Ингэснээр “Хөх тэнгэрийн аврагч”-д багийн нийлбэр дүнгээр дэд байрт шалгарлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00