Dark Light
Нийгэм | 2026-08-17

ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ СЭЛЭНГИЙН ЗҮҮНБҮРЭНД 79.4 ММ БОРОО ОРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 08-р сарын 10-ны 08 цагаас 2026 оны 08-р сарын 17-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тоймыг хүргэж байна. 
Хур тунадас: 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 0-19.0 мм, 11-нд Ховд, Сүхбаатар, Дорнод аймгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Дархан, Сэлэнгийн нутгаар 0-9.0 мм, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0-23.0 мм, 13-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын өмнөд болон зүүн, говийн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0-63.0 мм, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0-37.0 мм, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0-12.0 мм, 16-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0-15.0 мм, бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.
 
Ихэнх нутгаар 0.1-79.4 мм бороо орсноос 7 хоногийн нийлбэрээр хамгийн их нь Сэлэнгийн Зүүнбүрэнд 79.4 мм, Сүхбаатарт 51.0 мм, Цагааннуурт 31.0 мм бороо орсон байна.
 
Агаарын хамгийн их температур: Хугацааны эхэнд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +21...+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсэг, Халх голын хөндийгөөр +31...+36 градус, бусад нутгаар +26...+30 градус дулаан байв.
 
Хугацааны дунд үеэс баруун аймгуудын нутгаар 1-7 градусаар сэрүүсэж, говь болон зүүн аймгуудын нутгаар 1-7 градусаар дулаарч, Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +31…+36 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +18...+24 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байв.
 
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн 7 хоногт хугацааны эхний хагаст Дархадын хотгороор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +2...+10 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +15...+19 градус, бусад нутгаар +11...+14 градус дулаан хоносон байна. Хугацааны сүүлийн хагаст Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0...+6 градус, Их нууруудын хотгороор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +17...+26 градус, бусад нутгаар +7...+16 градус дулаан хоносон байна.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүссэн байна.
 
Улаанбаатар хот орчмоор:
 
Хур тунадас: 10-нд 2-4 мм, 14-нд 1.4-2.0 мм, 17-нд 0.8-1.0 мм бороо, орсон байна.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 10-нд борооны өмнө түр зуур ширүүссэн байна.
 
Агаарын температур: Долоо хоногийн эхэн үеэр шөнөдөө +6...+10 градус, өдөртөө +16...+27 градус дулаан байв. Хугацааны дунд үеэс халж, шөнөдөө +12...+15 градус, өдөртөө +26...+29 градус дулаан байв.
 
Тэрэлж-Налайх орчмоор: 11, 13, 14, 17-нд 0.0-1.4 мм бага зэргийн бороо орсон байна. Салхи 10-нд борооны өмнө түр зуур ширүүссэн байна. Агаарын температур долоо хоногийн эхэн үеэр шөнөдөө +2...+5 градус, өдөртөө +18...+22 градус дулаан байв. Хугацааны дунд үеэс халж, шөнөдөө +10…+11 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байв.
 
Багануур орчмоор: 11, 13, 14, 17-нд 0.0-1.0 мм бага зэргийн бороо орсон байна. Салхи 10-нд борооны өмнө түр зуур ширүүссэн байна. Агаарын температур долоо хоногийн эхэн үеэр шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байв. Хугацааны дунд үеэс халж, шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +26…+30 градус дулаан байв.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19