Интермед эмнэлгийг цагдаагийн хамгаалалтад авч, эмч ажилтнууд, үйлчлүүлэгчдийг шилжүүлсэн тухай мэдээлэд гарсан. Тухайн асуудлаар Интермед эмнэлгээс мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:
Интермед эмнэлэгт ирсэн мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагаас манай эмнэлгийн байранд шалгалт, хяналтын ажлыг гүйцэтгэж байна.
Одоогийн байдлаар шалгалтын явц үргэлжилж байгаа бөгөөд бид үйлчлүүлэгч, эмч мэргэжилтэн, ажилтныхаа аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хууль хяналтын байгууллагаас өгсөн заавар удирдамжийн дагуу ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр үзлэг, шинжилгээний цаг авсан үйлчлүүлэгчдийн цагийн хуваарьт зохицуулалт хийж ажиллах ба манай харилцагчийн үйлчилгээний ажилтнууд та бүхэнтэй холбогдон цагийг шилжүүлэх, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах болно.
Үүссэн нөхцөл байдалд хүлээцтэй хандаж, бидэнтэй хамтран ажиллаж буй та бүхэнд баярлалаа" гэжээ.
АДМИН





Нийгэм





