Цахим орчинд 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Яст хар” гэх газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулж, түүхийн дурсгалт газрыг устгаж байгаа гэх агуулга бүхий мэдээлэл нийтлэгдсэн.
Уг мэдээллийн дагуу Ховд аймгийн Цагдаагийн газраас 08 дугаар сарын 13-ны өдөр тухайн газарт хяналт шалгалт явууллаа.
Шалгалтаар “Ордолов” ХХК нь Хайгуулын XV-022194 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох төлөвлөгөөг батлуулан, 4 гэр, 1 экскаватор, 1 өрмийн машинтай хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон.
Түүх, соёлын дурсгалт зүйл устгаж, гэмтээсэн эсэхийг тогтоохоор гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгаж байна.
|
Эх сурвалж
| Ховд аймгийн Цагдаагийн газар
|
АДМИН





Нийгэм





