Dark Light
Нийгэм | 2026-08-17

УЛААНБААТАР ХОТЫН ШТС-УУДЫН 90% -ИЙГ ШАТАХУУНААР ХАНГААД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Шатахууны хангамж, түгээлттэй холбоотой асуудлаар АҮЭБЯ, АМГТГ-аас цаг үеийн мэдээллүүдийг өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1750 тонн, орон нутагт 550 тонн АИ92 шатахууныг түгээгээд байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ШТС-уудын 90 хувь нь үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Харин өнөөдөр 48 вагон буюу 2880 тонн АИ92 шатахууныг буулгаж, ШТС-уудруу хангалт хийхээр ажиллаж байна.
Нэр бүхий ШТС-ууд шөнийн цагаар ажиллахгүй байх, олон хошуугаар зэрэг олгохгүйгээс болж урт дараалал үүсэх зэрэг асуудлууд үүссээр байна. Иймээс АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямын зүгээс өнөөдрийн шуурхай штабын хурлын үеэр нефть импортлогч аж ахуй нэгжийн удирдлагуудад үүрэг чиглэл өгснийг онцоллоо.
Цаашид олон улсын нөхцөл байдлаас үүдэн шатахууны тогтворгүй байдал тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх эрсдэлтэй байна. Энэ нөхцөлд Монгол улс нөөцийн хэмжээгээ нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00