Dark Light
Нийгэм | 2026-08-18

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээнд оролцогч хүүхэд, багачуудад гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, багаар ажиллах чадвар болон аюулгүй байдлын зөв дадлыг өртөөт даалгавраар дамжуулан хөгжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд алба сурталчлах өдөрлөгийг 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
 
Үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагын Хойд бүсийн захирагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Г. Нэргүйбаатар, бусад холбогдох байгууллагын дарга, төлөөлөгч нар оролцлоо.
 
Тус өдөрлөгт Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 500 хүүхэд, багачууд 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэж, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг онол, дадлага хослуулан суралцсан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00