Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо энэ сарын 11-17-нд зохион байгуулсан Олон улсын газар зүйн 22 дугаар олимпиадад Монголын баг амжилттай оролцож, алтан медаль хүртлээ.
Тус олимпиадад Монгол Улсаас оролцсон Гёте сургуулийн сурагч А.Амина алтан медаль хүртэж, Монголын баг Олон улсын газар зүйн олимпиадаас анхны алтан медалиа эх орондоо авчирлаа.
Мөн Монголын багийн бүрэлдэхүүнд Н.Нараа /Шинэ-Эрин сургууль/, Б.Намуухан /Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль/, Т.Мичид /Хобби сургууль/ нар оролцсон байна. Монгол Улсын багийн ахлагчаар Ц.Цэндсүрэн, дэд ахлагчаар О.Мэндбаяр нар ажиллажээ.
Ийнхүү Монголын сурагчид дэлхийн шилдэг залуу газар зүйчидтэй өрсөлдөн, Олон улсын газар зүйн олимпиадаас анхны алтан медалиа хүртсэн нь эх орныхоо б






Нийгэм





