Монгол Улсын Батлан хамгаалах салбар дотооддоо дрон үйлдвэрлэх, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн технологийг хөгжүүлэх төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Өнөөдөр Батлан хамгаалахын сайд Д.Батлут дрон угсралтын үйлдвэрийн ажлын явцтай танилцаж, шалгалт хийлээ.
Шалгалтаар үйлдвэрийн нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон угсралт суурилуулалтын явц төлөвлөгөөт графикаас хоцорсон, хариуцлагатай албан тушаалтнуудын хяналт сул зэрэг анхаарах шаардлагатай асуудлууд гарчээ.
Тэрбээр: "Төслийг чанартай, хугацаанд нь ашиглалтад оруулах, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор маргааш холбогдох бүх талын удирдлагууд, гүйцэтгэгч нарыг оролцуулсан хамтарсан уулзалтыг хийнэ.
Чухал төсөл гацах ёсгүй" гэлээ.
АДМИН







Нийгэм





