Dark Light
Нийгэм | 2026-08-18

БАЙТАГ БООМТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Баруун бүсийг БНХАУ-тай холбох стратегийн ач холбогдол бүхий Байтаг хилийн боомт чиглэлийн 95 км тусгай зориулалтын авто замын барилга угсралтын ажил өнөөдрөөс эхэлж байна.
Төслийг “ГЦЦЭ” ХХК БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Цонж аймгийн “Чэнь Юнь Хайна” ХХК-тай хамтран, өөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ.
Авто зам ашиглалтад орсноор Ховд аймаг болон баруун бүсийн тээвэр, логистикийн дэд бүтэц сайжирч, экспорт, худалдааны шинэ гарц бий болохын зэрэгцээ Монгол Улсын нүүрсний экспортыг жилд 10 сая тонноор нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Мөн Булган, Үенч сумын малчдын отор нүүдэл хийх, бэлчээр нутгаа сэлгэх, сум орон нутгийн хооронд зорчиход тус зам чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00