Dark Light
Нийгэм | 2026-08-19

НОГООН СУРГУУЛИУДЫГ НЭМСНЭЭР НИЙСЛЭЛИЙН ЦАХИЛГААНЫ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Нийслэлийн ерөнхий боловсролын 149-р сургууль, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Мейк Валью” ХХК-тай хамтран нарны эрчим хүчний систем суурилуулан түрээслүүлэх хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
 
Монгол Улсын болон Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, нийгмийн дэд бүтцийн байгууллагын цахилгаан эрчим хүчний зардлыг бууруулах, улмаар Япон болон Монгол Улсын Засгийн газар хоорондын “Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах Хамтарсан Кредит Олгох Механизм” (JCM)-ийг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү төслийг хамтран хэрэгжүүлж байна.
 
Тус төсөл хэрэгжсэнээр:
Сургууль нь өөрийн хэрэгцээг хангах зорилгоор нарны эрчим хүчийг хэрэглэснээр төвийн цахилгаан сүлжээнээс авах цахилгааны ачаалал багасгана.
Нарны панель болон батарей хуримтлуурын системийг хослуулан суурилуулснаар төвийн сүлжээний оргил цаг болон цахилгаан хэлбэлзэл, тасалдах үед сургуулийн сургалтын үйл ажиллагааг тасралтгүй хангана.
 
Нүүрсээр ажилладаг цахилгаан станцын ачааллыг бууруулж, сургуулийн орчинд агаарт гарах нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулна.Сурагч, хүүхэд залууст ногоон эрчим хүчний бодит үлгэр жишээ, экологийн боловсрол олгох юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00