Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жилийн турш Монгол эмч, мэргэжилтнүүдэд мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан эрхэм багш, хүндэт зөвлөх Профессор Маурис Слапак таалал төгссөнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нийт хамт олны зүгээс гүнээ харамсаж, чин сэтгэлийн гүн эмгэнэл илэрхийлье.
Тэрээр Монгол Улсад гемодиализийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, SAZI гемодиализийн төвийг байгуулан 40 гемодиализийн аппарат хандивласан билээ. Мөн эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын тоглолт болон олон улсын хурлуудыг Монгол улсад зохион байгуулахад санаачилга, дэмжлэг үзүүлж ирсэн юм.
Их Британи улсын хүндэт Профессор Маурис Слапак нь 20 жилийн турш Монголын эрхтэн шилжүүлэн суулгах салбарын хөгжилд үнэтэй зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, олон эмч, мэргэжилтний багш, эрхэм хүндэт хүн байлаа. Түүний хүнлэг, хөдөлмөрч, зарчимч, тусч зан чанар, бүтээсэн үйлс нь бидний сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН НИЙТ ХАМТ ОЛОН
|
Эх сурвалж
| Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг
|
АДМИН







Нийгэм





