Dark Light
Нийгэм | 2026-09-09

ХОНЬ: САЙХАН УУР АМЬСГАЛААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өнөөдөр ихэнх хүмүүсийн амьдралын эрч хүч тийм ч өндөр биш байна. Тиймээс өөрийн авьяас чадварыг илтгэн харуулах болон тухайн нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх чадвар сул байна. Ийм үед их хүчин чармайлт гаргаж байж зорилгодоо хүрнэ гэдгийг сана. Гэхдээ энэ сөрөг хандлагын хэт хүндээр хүлээн авах хэрэггүй. Хэчнээн завгүй байсан ч гэр бүлийнхэндээ цаг гаргаарай. Сайхан уур амьсгалаас урам зориг, эрч хүч ав. 

Үхэр: Ямар ч хүнд асуудал өнөөдөр танд амархан мэт санагдах болно. Мэдлэг мэргэжлээ сайжруулах бүхий л зүйлийг хийх бөгөөд эцэст хүссэн түвшингээ тодорхойлж авах болно. Хууль шүүхийн асуудал байгаа бол хангалттай баримт цуглуулж, бүрэн төгс бэлтгэлтэй байх нь чухал. Хайртай дотнын хүмүүстээ анхаарал хандуулж, тэднийг өөрийнхөө хувьд хэчнээн чухал хүн болохыг ойлгуул. Та хэр их хайрлуулахыг хүснэ төдий чинээгээр бусдыг хайрла. 

Ихэр: Урьдын гаргасан ажлын төлөвлөгөөг дахин шалгах хэрэгтэй. Зарим ойлгомжгүй зүйлс, харилцаа холбооны асуудал, техникийн саатал зэрэг нь таныг зовоох болно. Хамтын ажиллагаанд талуудын санаа зөрөлдөж, маргалдаан үүсэх бололтой. Гэвч буцаад бүх зүйл хэвэндээ орно гэдэгт итгэ. Та өөрийгөө сайн хянаж анхаарал тавь. Энэ үед ёс зүйн хувьд өндөр байх нь амжилт олох болно. Өөрийн үүргээ биелүүлсний үр дүнд та сэтгэл хангалуун байх болно. 

Мэлхий: Амьдралын эрч хүч буурах хандлага ажиглагдах тул идэвхийлэн ажиллах болон эрэл хайгуул хийх зэрэгт тохиромжгүй байна. Өнөөдөр бусдыг үгийг хэт хүндээр тусгаж авахгүй байхыг хичээ. Хэрвээ та ажлаасаа сэтгэл ханамжийг мэдэрч чадахгүй байгаа бол өөрчлөлт хийхээс бүү татгалзаарай. Өөрийн төлөвлөгөөг нэн тэргүүнд тавьснаар энэ нь танд ажил үүргээ амжилттай дуусгах боломжийг өгнө. 

Арслан: Сүүлийн үед дарамтад байгаа мэт санагдаж байвал учир шалтгааныг нь олж магадгүй. Хэрвээ та илүү ухаалаг хандлагатай байвал энэ асуудлыг амархан даван туулах болно. Энэ өдөр эрч хүчээ зөв хүсэл тэмүүлэл рүү чиглүүлснээр утга учиргүй хэрүүлээс зайлсхийж чадна. Сөргөлдөөнийг хөнгөвчлөх хөгжилтэй  зүйл бодож ол. Өөртөө итгэл дүүрэн байх нь бусдыг татаж, сайн үнэлгээ авна. Хүмүүстэй зөв харилцах нь өөрийгөө илэрхийлэх чадвараа хөгжүүлэх боломж өгнө.

Охин: Өнөөдөр таны эрч хүч болон хяналт тавих чадвар сул байна. Хэрэггүй зүйлд санаа зовохоо боль. Хэсэг хугацаа өнгөрөхөд та бүгдийг мартаж, хэвийн байдалдаа эргээд орох учир санаа зоволтгүй. Өөрийн зүрх сэтгэлээ илүү сонсохыг хичээ. Тайван бус байдал таны цагийг дэмий үрж, хөгжил дэвшилд тань саад хийх төлөвтэй байна. Эрч хүчээ олон зүйлд дэмий үрэхээс зайлсхий. 

Жинлүүр: Урам зориг өгөх салбарт үйл ажиллагаа өргөтгөх боломж олдоно. Үүний тулд зарим зүйлийг өөрчилж магадгүй. Гэхдээ санаа бүү зов. Одоо бүх зүйл таалагдана гэдэг бүтэшгүй зүйл. Нэр нөлөөтэй хүмүүстэй харилцаа холбоо тогтоох боломж гарна. Сайн харилцаа холбоо тогтоох нь таны хувьд сайн үр дүн өгөх болно. 

Хилэнц: Энэ өдрийн хандлага дотно харилцаа болон өөрийгөө үнэлэх байдлыг дээшлүүлнэ. Бусдыг гоо сайхан болон авьяас чадвараар татах болно. Зөвхөн гадаад байдал бус дотоод сайхан үзэл бодолдоо анхаарал хандуулахыг од эрхэс зөвлөж байна. Өөрийнхөө муу талыг өөрчлөхдөө бүү эргэлз. Ажлын хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх алхмыг сайн төлөвлө. 

Нум: Таны өмнө шинэ боломж нээх од эрхсийн нөлөөллийг зөв ашигла. Зарим нэг шинэ боломж, давуу байдлыг олж авах танд ертөнцийг өөрөөр харах боломж өгч магадгүй. Шинэ ажил эхлүүлэхээсээ өмнө одоо хийж буй ажлаа бүрэн дуусга. Тэгвэл та сэтгэл хангалуун үлдэх болно. Хэрвээ одоо хийж буй ажилдаа тэвчээртэй байж чадвал нэмэлт орлого олох боломжтой.

Матар: Өнөөдөр таны өмнө олон боломж нээгдэх бөгөөд энэ бүхэн сэтгэлийг тань маш их хөдөлгөх болно. Одоогийн амжилтаас таны ирээдүйн сайн сайхан байдал хамаарах болно. Таны бусдын сэтгэлийг татах чадвар маш өндөр байх бөгөөд энэ нь албан тушаал ахиж, ажилдаа амжилт гаргахад нөлөөлөх болно. Таны хийж буй судалгаа шинжилгээ амжилттай болох бөгөөд шинэ мэдээлэл үр ашиг авчрах болно. 

Хумх: Өнөөдөр өөрийн амлалт болон ярьж буй зүйлдээ болгоомжтой ханд. Төлөвлөгөө тань өөрчлөгдөж мэднэ. Өөрийн үүрэг амлалтаа хаагдуулж байгаа зүйлийг ухамсарла. Хүндэтгэл нэр хүндийг хүсэхгүй байгаа нь таагүй үүрэг хариуцлагатай холбоотой. Ажилдаа хэт анхаарснаас болоод харилцаанд хүндрэл үүсэх бөгөөд өөр ажил эхлэх талаар бодно. Өөрийн амьдралд төсөөлж байгаагүй их нөлөө үзүүлж чадах чухал зүйлдээ цаг зав гаргаарай.

Загас: Зарим хүмүүсийн хайр дурлалд асуудал гарч магадгүй бөгөөд бусдыг буруутгахаасаа өмнө өөрийгөө олж харсан нь дээр. Таны зорилгыг ойлгох хүмүүстэй хамт байдаг бол асуудал тэгтлээ хүндрэхгүй бололтой. Хүсэл мөрөөдлийнхөө хойноос явахыг од эрхэс танд уриалж байна. Олон нийтийн арга хэмжээ таны сонирхлыг татна. Бүх зүйлийг өөрийн биеэр мэдэрч, өөрт тохирох эсэхээ олж мэд.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19