Dark Light
Нийгэм | 2026-09-23

4.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛАХ ГЭЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙН БАРИВЧИЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
4.1 тэрбум төгрөг залилах гэж байсан этгээдийн үйлдлийг таслан зогсоож, баривчиллаа. Тодруулбал: Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 140 айлын хаус хорооллын төсөл хэрэгжүүлж байна гэж иргэдийг залилах зорилгоор урьдаас төлөвлөж бусадтай тохиролцон залилах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг цагдаагийн алба хаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчиллаа. 
 
Тус этгээд нь Эрүүгийн хуулийн 17.3 зүйлийн 3.3.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдаж мөрдөн байцаалтын хэрэгт шалгагдаж байх үедээ 2024 онд оргон зайлсан байна. 
 
Яллагдагч Д нь Хаус ментор, Арвижих грийн виллаж, Сүмбэр хаус капитал зэрэг цахим хуудсыг хөгжүүлж хаус хорооллын төслийн зураг, видео шторк, танилцуулга зэргийг сүүлийн үеийн дэвшилтэт технологи буюу AI ашиглан бүтээлгэж бусдад сурталчлан залилдаг байсан нь тогтоогджээ. 
 
Мөрдөн шалгах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Мөнхбаяр: Урьдчилсан байдлаар орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой 500 сая төгрөгийг 11 иргэнээс авсан нөхцөл байдал тогтоогдсон. Цаашлаад 120 иргэнээс 3,6 тэрбум төгрөгөөр орон сууцны захиалгын гэрээ байгуулж иргэдийг залилах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсныг Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн алба хаагч нар 2026 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь дайчлан баривчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19