Dark Light
Нийгэм | 2026-09-23

16,000 М³ ШАТАХУУНЫ НӨӨЦ ХАДГАЛАХ САВЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах агуулах, савны хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, 3–6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн.
Энэхүү зорилтын хүрээнд “Сан Петролиум” ХХК нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр 16,000 м³ багтаамжтай шатахууны нөөц хадгалах агуулахын ажлыг бүрэн дуусгажээ. Тус агуулах нь нэг дор 14 вагон цистерн буулгах хүчин чадалтай бөгөөд шатахууны татан авалт, хадгалалт, нийлүүлэлтийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Шатахууны нөөц хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийн хүрээнд тус агуулах ашиглалтад орж эхэлсэн нь газрын тосны бүтээгдэхүүний стратегийн нөөцийг бүрдүүлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах чиглэлд гарч буй бодит үр дүн юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19